"Исламын улс"-ын Сири дэх эзэмшлийг бүрэн чөлөөлжээ

Өчигдөр 12 цаг 31 минут
Хэт даврагч "Исламын улс" бүлэглэл Сири, Ирак хоёр улс дахь эзэмшил нутгаа бүрмөсөн алдсан, өнгөрсөн хоёр жилийн турш АНУ ба холбоотны цэргүүд хамтарч Сирийн нутаг дахь "Исламын улс" бүлэглэлийн эзэмшилд байсан 20 мянган ам дөрвөлжин миль газар нутгийг буцааж авсан гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 23-нд мэдэгджээ.

Тэрээр мөн өдөр Цагаан ордонд гаргасан мэдэгдэлдээ "Исламын улс" бүлэглэлийн Сирид байгуулсан "Халифа улс" гэгчийг 100 хувь устгасан. Ирээдүйд "Исламын улс" бүлэглэлээс үргэлжлэн сэрэмжилж, холбоотон орнуудын хамт террорист этгээдэд үргэлжлэн цохилт өгнө гэжээ.

"Исламын улс" бүлэглэл 2014 оны зургадугаар сард "Халифа улс" гэгчийг байгуулснаа зарлаж, Иракийн баруун, хойд, Сирийн хойд, зүүн, төв хэсгийн ихэнх нутгийг хяналтдаа авсан юм. 2014 оны наймдугаар сард Иракийн нутаг дахь "Исламын улс" бүлэглэл рүү АНУ-ын цэрэг довтолж эхэлсэн бөгөөд мөн оны есдүгээр сард агаарын довтолгооны хүрээгээ Сирийн хил хүртэл өргөтгөж," Исламын улс"-д цохилт өгөх олон улсын холбоог байгуулсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна