PAUL GEORGE уу? эсвэл JAMES HARDEN уу?
Өнөөдөр NBA- ийн талбайд нэгэн гайхалтай тоглолт болж өндөрлөлөө.
Улирлын MVP-ийн өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөж байсан Paul George ( одоогоор өрсөлдөөнөөс хасагдаад байгаа ) болон одоог хүртэл Giannis Antetokounmpo-тай хүчтэй өрсөлдөж байгаа James Harden нарын баг хоорондоо тоглосон юм.
Уг тоглолт эхнээсээ маш ширүүн уур амьсгалтай өрнөж тоглолтын цаг дуусах шийдвэрлэх мөчид OKC thunder багийн гол тоглолч Paul George 3 онооны шидэлтийг амжилттай болгож баг нь 1 оноогоор илүү гарсан билээ.Харин эсрэг багт довтолгооны 1.8 сек дутуу байхад James Harden довтлоод шидэлтээ алдсан билээ.
Ийнхүү хэн нь илүү бэ? гэсэн асуултанд цэг тавих шиг боллоо гэж олон аналистууд бичиж байгаа билээ.Энэхүү тоглолтын тоймыг та доорхи бичлэгээс үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна