Хэрэг удавч ялзрахгүй, хэрээ өтлөвч бууралтахгүй

2019/04/11
Хэрэг хуучирдаггүй гэдэг үгийг батлах мэт 46 жилийн турш эзэн холбогдогч тодорхойгүй байсан гэмт хэргийн учир тайлагджээ. Тодруулбал, 1973 онд АНУ-ын Виржиниа мужийн далайн эрэг дээр амрахаар ирсэн өсвөр насны хоёр охины аллагын хэргийг үйлдсэн байж мэдэх сэжигтэнг цагдаа нар сэжигтнээр татаад байна. Нью Йорк хотын оршин суугч 80 настай эр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй ажээ.

Image result for ernst broadnax killer

Далайн эргийн дэн буудалд байрлаж байсан 19 настай охид 1973 оны зургадугаар сарын 30-ны өдөр нас барсан байдалтайгаар зочид буудлын өрөөнөөс олджээ. Цагдаа нар уг хэргийг аллага хэмээн үзэж хэрэгтнийг эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулсан ч хэрэгтнийг барьж чадалгүй 46 жил болжээ. Охидын амь насаа алдсан зочид буудлыг нурааж шинээр дэлгүүр, дэн буудлуудыг барьсан байжээ. Гэсэн хэдий ч Виржиниа мужийн мөрдөгчид өнгөрсөн намраас эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй явуулсны эцэст өнгөрсөн даваа гарагт Эрнст Броднакс нэртэй эрийг баривчилсан байна. Амь насаа харамсалтайгаар алдсан охины ах сэтгүүлчдэд мэдээлэхдээ ''Эцэст нь нэг юм шударга ёс байдаг гэдгийг мэдэрлээ. Энэ аймшигт эр яагаад миний дүү болон түүний найзыг сонгож, үзэсгэлэнтэй охидыг энэ хорвоогоос явуулах болов? Надад хариулт авмаар байгаа маш олон асуулт байна.'' хэмээсэн байна. 

Сэжигтэн 2013 онд дээрэм, дээрэм хийхээр завдсан мөн гэм зэмгүй иргэнрүү дайрсан хэргээр шийтгэгдэж байжээ. 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна