Ким Кардашиан хуульч болохоор шийджээ

2019/04/11
Дуулиан шуугианы загалмайлсан эх Ким Кардашиан VOGUE сэтгүүлийн тавдугаар сарын зочноор уригдаж ярилцлага өгөхдөө нэгэн том нууцыг дэлгэжээ. Тэрбээр Сан Францискогийн хуулийн фирмд 4 жилийн хугацаатай дадлага хийх гэнэ. Калифорни мужид хуулийн фирмд дадлага хийсэн дадлагажигч 4 жилийн дараа Хуульч мэргэжилтэй болж болдог ажээ. ''Би энэ талаар маш удаан бас нухацтай бодсон. 2022 онд хуульч болох миний зорилго.'' хэмээн Ким өгүүлжээ.

Сурахад нас оройтдоггүйг батлахаар зэхэж буй, өдгөө 38 настай Ким 4 жилийн хугацаанд дадлага хийх явцдаа долоо хоногт 18-аас багагүй цаг хуулийн мэдлэгт суралцаж, энэ янзаар 48 долоо хоног суралцсаны дараа нэг жил их дээд сургуульд суралцсантай тэнцэх мэдлэг олж авсан байх ёстой юм. Дөрвөн жилийн дадлагаа дуусгасны дараа ёс зүйн шалгалт, мэргэжлийн хариуцлагын шалгалтуудыг давах хэрэгтэй. 

Image result for alice marie johnson

Яагаад Ким хуульч болохоор зориг шулуудсан нь хар тамхи тээвэрлэсэн хэргээр бүх насаараа хорих ял сонссон Элис Мэри Жонсон хэмээх бүсгүйд туслах хүсэлтэй нь холбоотой гэнэ. 
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна