Баригдах явц хоёр зуун жилийг дамнаж, 1200-аад оноос гаралтай модон хадаас нь өнөөг хүртэл барилгын нэг хэсэг болсоор ирсэн Парисын Дарь- Эхийн сүм өчигдөр шатаж, дэлхий нийтийн харууслыг төрүүлсэн. 850 жилийн настай уг сүмийн хүрээг модоор хийсэн тул ийнхүү маш хурдан галд автсан байна. Урлагт хайртай хүн бүхний сэтгэлийг гонсойлгосон уг явдлын дараа Францийн ерөнхийлөгч Имануэл Макрон өөрийн твиттер хуудсандаа ''Бид Дарь- Эхийн сүмээ дахин барих болно. Бүгдээрээ хамтдаа.'' хэмээн жиргэсэн байна.
400 гаруй гал сөнөөгчид галын хүчийг сулруулж чадсан бөгөөд тэд одоогоор урлагийн бүтээлүүдийг аврахаар хичээн ажиллаж буй юм байна. Галын шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна