Саудын Арабад гэрлээгүй эмэгтэй жирэмсэн болсон тохиолдолд шоронд суух ял хүлээж байдаг. Тиймээс гэрлээгүй эмэгтэйчүүд төрүүлсэн хүүхдүүдээ гудамжинд ''хаях''-аас өөр сонголтгүй болжээ. Ял, шийтгэлээс айж төрүүлсэн хүүхдээ гудамжинд хаях явдал эх хүний хувьд тэсэж барамгүй уй зовлон. Гэсэн ч хуулиар шийтгүүлнэ, хуулийн шийтгэлээ хүлээж гарч ирснийхээ дараа гэр бүлдээ шийтгүүлнэ. Шийтгэлээс амьд гарах эмэгтэй тун ховор гэсэн шүү. Гэр бүлийнхэн нь гэрлээгүй байж хүүхэд төрүүлсэн эмэгтэйг гэр бүлийн гутамшиг хэмээн үзэж, алах тохиолдол ч байдаг гэнэ. Саудын Арабад үр хөндөлт эрүүл мэндийн ноцтой шалтгаантай эмэгтэйчүүдэд л зөвшөөрөгддөг ба бусад тохиолдолд хуулиар хориотой. Гэрлэж, салж, аялж, ажилд орж, шоронгоос суллагдах эрхгүй Саудын орны эмэгтэйчүүд хаант улсын чанга дэглэм дор тарчлан зовж байна. Гэр бүлийнхэн нь нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс байгаад, гэрлээгүй мөртлөө хүүхэд гаргасан охиноо ойлгосон ч хүүхдээ өөртөө авч үлдэх ямар ч арга байхгүй.
Гэр бүлийнхээ хэн нэгэнд, ахдаа эсвэл аавдаа хүчиндүүлсэн тохиолдолд хүмүүс зөвхөн охиныг л буруутгадаг байна.
2012 онд чанга дэглэмтэй Саудын орноос зугтсан бүсгүй Алмаёофын ярьж буйгаар бүсгүйчүүд хүүхдүүдээ аль болох асрамжийн газар, эмнэлгийн гадна орхидог ч зарим тохиолдолд хүүхэд төрүүлснээ мэдэгдэхгүйн тулд гудамжинд хаях хэрэг ч гардаг гэнэ. Гудамжинд хаягдсан хүүхдүүдийг хэн нэгэн очиж авах эсэх тодорхойгүй. Хүний эрхийг уландаа гишгэсэн Исламын шашинт улсуудыг яавал зохих вэ?
Сэтгэгдэл бичигдээгүй байна