АНУ-ын зарим муж, хотуудад хэт халж, агаарын температур Цельсийн 38 градус хүрч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Хэт халалт Нью-Йорк, Вашингтон, Бостон зэрэг зүүн эргийн хотуудад илүүтэй ажиглагдаж буй бөгөөд тухайн бүсэд 200 сая орчим хүн амьдардаг байна.
Түүнчлэн Канадын зарим хэсэгт хэт халуун температур амралтын өдрүүдэд ажиглагджээ.
Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар, агаарын температур ойр ойрхон хэт халах болсон нь сүүлийн жилүүдэд эрчимжиж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юм.
Хэт халуунтай тэмцэхийн тулд Нью-Йорк хотноо 500 орчим сэрүүцэх газар нээсэн ба онц байдал зарлажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна