JAPAN TIMES: У.Хүрэлсүх хариуцлага хүлээж, олон нийтийн шаардлагыг хүлээж авчээ

Х.Есү
Өчигдөр 17 цаг 42 минут

МУ-ын ЗГ-ын нөхцөл байдлын талаар гадны томоохон мэдээллийн агентлагуудад мэдээллэснээс онцолвол  

COVID-19 жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо. УЛААНБААТАР ХОТ - Ковид-19 цар тахал дээр Засгийн газраас авч байгаа үйл ажиллагаатай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотод эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Монгол Улсын парламент Ерөнхий сайд Ухнаагын Хүрэлсүхийг огцруулах шийдвэрийг гаргалаа гэж Төрийн мэдээллийн агентлаг Монцамэ мэдээлэв.

COVID-19 вирус авсан өвчтөн болон түүний шинэ төрсөн нярай хүүхдэд ёс зүйгүй хандсан гэж Монголчууд үзсэнтэй холбогдуулан Лхагва гарагт уг эсэргүүцлийн жагсаал болсон юм.

У. Хүрэлсүх Пүрэв гарагт огцрох өргөдлөө өгөхдөө “Хариуцлагыг өөр дээрээ хүлээж, олон нийтийн шаардлагыг хүлээж авах ёстой” гэж мэдэгджээ. Өнгөрсөн зургадугаар сард Монгол Ардын Намаас сонгуульд нэр дэвшсэн У.Хүрэлсүх нь үнэмлэхүй ялалт байгуулсан боловч улс төрийн тогтворгүй байдал газар авсаар байна. Түүний оронд Засгийн газрын тэргүүн нарийн бичгийн дарга Лувсаннамсрайгийн Оюун-Эрдэнэ томилогдоно гэж Монцамэ агентлаг мэдээллээ. Видео бичлэгээс харахад өвчтөн тэсгэм хүйтэн нөхцөлд гэрийн халад, шаахайгаа өмссөн байдалтай нялх хүүхдээ дагуулан Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяаллын тусгаарлалтын газарт нүүлгэн шилжүүлж буй үйл явц гарч байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь эрүүл мэндийн салбарын өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь халахад хүргэсэн юм. Мөн Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд мөн огцрох өргөдлөө өгсөн. Нөгөө талаар энэхүү үйл явдал нь Монгол Улсын эдийн засгийн байдалд олон нийтийн дургүйцэл нэмэгдэж, ажлын байрны хомсдолтой холбоотойгоор үүсчээ. Одоогийн байдлаар COVID-19 цартахлын эхэн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас магтаал сайшаал хүртэж байсан Монгол Улс өнгөрсөн 11 сард ОХУ-аас халдвартай жолооч нэвтэрснээс үүдэлтэй коронавирусын дэгдэлттэй тэмцэж байгаа ба 3 сая орчим хүн амтай тус улсад одоогоор 1584 тохиолдол бүртгэгдээд байна. У.Хүрэлсүх огцрохдоо хэлсэн үгэндээ Монголд өнөөг хүртэл COVID-19-ийн улмаас нас барсан тохиолдол гараагүй гэж хэлсэн бол ЭМЯ-аас гурван хүний амь нас эрсэдсэн гэж мэдэгдээд байна.

https://www.japantimes.co.jp/n...

С.ДАВААБАЯР



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.178
    13 цагийн өмнө

    Ньюнсаа олж ярьж чадвал хариуцлагаас зугтаснаа ч халхалж чаддаг юм байна. Бүр соёлтой болчихдог юм байна кккк

    Хариулах