ДЭМБ-ын Суурин төлөөлөгч коронавирусийн эсрэг бүтээсэн вакцинуудыг хүн амд хийх зөвшөөрөл олгосон болон хянаж буй вакцинуудын талаар дараах мэдээллийг өглөө.
АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer/BioNTech болон Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн AstraZeneca вакцин болон БНСУ-ын SKBio, Энэтхэгийн Serum Institute of India компаниудад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинд ДЭМБ өнөөдрийн байдлаар зөвшөөрөл олгоод байна.
Үүнээс гадна ДЭМБ коронавирусийн эсрэг 7 төрлийн вакцинд зөвшөөрөл олгох хүсэлт хүлээн авч, хянаж байгаа бөгөөд зарим вакцинд зөвшөөрөл олгох хугацааг товлоогүй байгаа талаараа мэдээллээ.
Үүнд, АНУ-ын Moderna компанийн бүтээсэн вакцинд энэ сарын сүүлээр зөвшөөрөл олгохоор хянаж байгаа ба Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн Shinopharm вакцинд ирэх гуравдугаар сарын сүүлээр зөвшөөрөл олгох бол Кансинобио-д зөвшөөрөл олгох хугацаагаа товлоогүй байгаа аж.
Монгол улсын хувьд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хоёр вакциныг энэ долоо хоногт татан авч, хоёрдугаар сарын 23-наас зорилтот бүлэг болон эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг эхний ээлжид хамруулахаар ажиллаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна