Израилд ​3D принтерээр ургамлын гаралтай мах үйлдвэрлэнэ

С.Гандэлгэр
2021/02/19

Израйлийн Redefine Meat хэмээх старт-ап компани 3D принтерээр ургамлын гаралтай мах “хэвлэхээр” төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

Сүүлийн жилүүдэд байгаль орчин, амьтны эрх, эрүүл мэнд зэрэг тодорхой шалтгаануудын улмаас хүн амын дунд ургамлын гаралтай махны хэрэглээ хурдацтай өсч буй юм. Тийм учраас тус технологийн хөгжүүлэхээр томоохон компаниуд өрсөлдөж байна. Зарим компаниуд хэдийнээ ургамлын гаралтай махаар хийсэн бүтээгдэхүүнээ хэрэглээнд нэвтрүүлээд байгаа бол Redefine Meat компани 3D принтерээр мах гарган авах ажлаа эхэлжээ. Энэ санаа нь маш хүнд гэж тооцогддог учраас төдийлөн туршдаггүй аж. 

Тус гарааны компани ийнхүү ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг амжилттай татаж чадсан нь цаашид бүтээгдэхүүнээ дэлхий даяар нийлүүлэх зорилгын хүрээнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх маш том алхам боллоо хэмээн гүйцэтгэх захирал Бен-Шитрит хэлжээ. 

Redefine Meat өнгөрсөн сараас эхлэн Израйлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгч компанитай хамтран орон нутгийн зоогийн газар, ресторануудад өөрсдийн бүтээгдэхүүнээ цөөн тоогоор нийлүүлж эхэлсэн юм. 


Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна