Аргентины шинэхэн эрүүл мэндийн сайд танил талаа вакцинд хамруулснаасаа болж огцорчээ

С.Гандэлгэр
2021/02/21

Өмнөд Америкийн Аргентин улс нь ОХУ-ын бүтээсэн Спутник V вакцинаар хүн амаа дархлаажуулж байгаа.

Лхагва гарагийн байдлаар Аргентин улс 250,000 хүнд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийгээд байжээ. Гэвч вакцины нийлүүлэлт анх төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа юм. Үүнтэй зэрэгцээд эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан түрүүлж вакцинжуулалтад хамрагдах вий гэсэн болгоомжлол үүсээд байсан. Үүнтэй холбоотой тус лусын Эрүүл мэндийн сайдын дуулиан гарсан юм. 

Эрүүл мэндийн сайд Хинес Гонзалез Гарсиа танил талаа түрүүлж вакцинжуулалтад хамруулсан гэх дуулианы улмаас огцорсон. Тэрбээр өөрийг нь мэдээгүй байхад процедурын алдаанаас болж ийм хэрэг гарсныг огцрох өргөдөлдөө тайлбарлажээ.

Нийт 10 хүн журмаас гадуур түрүүлж вакцин хийлгэсэн тухай мэдээлэл хэвлэлүүдээр тарсны дараа Баасан гарагт Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандез эрүүл мэндийн сайдаа сайн дураар огцрохыг шаардсан байна.

Журам зөрчиж вакцин хийлгэсэн хүмүүсийн дотор Аргентины нэрт сэтгүүлч Хорасио Вербицки байгаа юм. Тэрбээр саяхан радио нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Би хуучны анд Хинес Гонзалез Гарсиатай утсаар ярихад тэр надад Посадас эмнэлэгт очиж вакцин хийлгэх зөвшөөрөл өгсөн” гэж ярьсан нь Аргентины иргэдийг ихээхэн бухимдуулжээ.

https://www.aljazeera.com/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна