ОХУ-ын Засгийн газрын өрийн хэмжээ өнгөрсөн онд 39.9 хувиар өсөж, 18.99 их наяд рубльд хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8 хувийг эзэлжээ.
Өнгөрсөн 2020 онд улсын өрийн хэмжээ 5 их наяд 418.2 тэрбум рублиэр нэмэгдсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18 их наяд 985.6 тэрбум рублийг эзэлжээ хэмээн Тооцооны танхимын материалд дурджээ. Монгол мөнгөөр тооцож үзвэл 691,750,359,091,710 буюу 691 их наяд төгрөг болох юм.
Цар тахлын үеэр өнгөрсөн онд улсын өр нэлээд хэмжээгээр нэмэгдсэн нь эдийн засгийн хувьд томоохон асуудал чирэхгүй хэмээн Оросын Төв банкны санхүүгийн тогтвортой байдлын газрын дарга Елизавета Данилова мэдэгдсэн байна. “Санхүүгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаагаас гадна макро эдийн засгийн үүднээс бид ямар нэгэн асуудлыг олж хараагүй” хэмээн тэрбээр хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна