Н.Алтанхуяг, С.Эрдэнэ үү?

2021/05/02

Улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах үйл явц өнөөдрөөр дуусгавар болж байна. Дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай.

Уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг СЕХ хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргах юм.

УИХ-д суудалтай дөрвөн нам, эвсэл өөр өөрсдийн нэр дэвшигчийг эхнээсээ тодруулж эхэллээ. МАН-аас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Сү.Батболд, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын нэрийг дэвшүүлсэн. Гэвч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн У.Хүрэлсүх гэдэг нь тодорхой байгаа юм.

Харин хамгийн их анхаарал татаж буй нь АН болоод байна. Хоёр толгойтой гэгдэх болсон АН-ын нэр дэвшигчдийн бүртгэл, дотоод сонгууль, дотоод сонгуулийн саналын дүн гээд бүгд тусдаа болж өндөрлөлөө.

Ингээд М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсныг зарлав.

Ямартай ч өнөөдөр хоёр талаас нэг нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авлаа. Гэвч тэдний хэн нь албан ёсоор АН-ыг төлөөлөн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авах вэ гэдэг бас л асуулт хэвээр байна.

С.Эрдэнийн хувьд Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Д.Ганбат, Л.Гүндалай нартай өрсөлдөн, нэгээр гарсан.

Харин Н.Алтанхуяг МАХН-аа орхиж, АН-ын гишүүн болонгуутаа дотоод сунгаанд өрсөлдөх эрхээ авсан С.Ганбаатар болон Д.Ганбат нартай өрсөлдөж, саналын 80 хувийг авч чаджээ. Түүний ширүүн өрсөлдөгчөөр нэрлэгдээд байсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дотоод сонгуулийг дүрмийн бус хэмээн үзэж байгаа тул өнөөдөр нэрээ татаж, өрсөлдөгчийн тоог багасгасан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт бас нэг сул тал байгаа нь гишүүнчлэлийн асуудал. Өөрөө АН-ын гишүүнчлэл хэвээрээ байгаа гэдэг ч С.Эрдэнийн гарын үсэг бүхий 2019 онд намаас гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаатай түдгэлзүүлсэн албан бичиг бий. Мөн харъяа дүүргийн намаас нь бүртгэж аваагүй гэсэн мэдээлэл өгөөд байгаа юм.

Дээрээс нь М.Тулгат болон О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч албан ёсоор АН-ын дарга хэмээн Улсын Дээд шүүх бүртгээгүй байгаа. Хүсэлтээ өгсөн ч намын дотоод асуудал хэмээн буцаачихсан. Тэгэхээр одоо Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэнийг АН-ын төлөөлөн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь маргаантай хэвээр.

С.Эрдэнэ одоог хүртэл АН-ын дарга гэсэн тамга, тэмдэг хэвээр, хүчин төгөлдөр. Тиймээс хуулийн хүрээнд авч үзвэл С.Эрдэнэ хууль ёсны АН-ын талаас нэр дэвшигч болохоор тайлбарлаж байгаа юм. 

Гэвч нэг нэгнээ үгүйсгэсэн талцал нь дээд цэгтээ хүрээд буй АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлэх нь бүрхэг, бүр нэр дэвшигчгүй ч үлдэж магадгүй нөхцөлд хүрчихээд байна.




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.168
    2021/05/03

    Хүүкийн гар хөл Эрдэнэ шорондоо ороо

    Хариулах
  • 122.201.21.61
    2021/05/03

    Эрдэнэд жинхэнэ тамга тэмдэг нь байгаан биш үү

    Хариулах
  • 192.82.72.208
    2021/05/03

    Эрдэнэ манын гар хөл болж бна. Манын дотоод хэрүүлд орцон Энхболдыг өмөөрөөд согтуу агсраад байж байхыг бүгд л харсан. Манын захиалгаар намаа 2 хуваалаа. Хариуцлага хүлээгээд огцорч байхыг бүгд л харсан. Тамгаа өгч байхыг бүгдээрээ л харсан төр засаг нь мэдэж байгаа. Өөр ямар үнэн хэрэгтэй байгаан. Эрдэнэ гэж улс төрийн янхан . Эби Эрдэнэ 2 намаа наймаалчихлаа Мантай тохироод . Ямар наймаа хийсэн нь дараа тодорхой болно л доо.Эби улс төрд үнэн гэж байхгүй эрх ашиг л гэж байдаг гээд гэнэт орж ирээд мантай эвсэлийн засаг байгуулж байсан. Тэр дүрмээрээ л явчихлаа.

    Хариулах
  • 202.55.188.34
    2021/05/02

    AЛИНЧ БИШШҮҮ.

    Хариулах
  • 202.9.47.59
    2021/05/02

    Эрдэнэ л харин АН аас урваж Алтанхуягийг зайлуулж МАН ийн гар хөл болж гүйцсэндээ. Одоо бүүр улайрж гүйцжээ энэ Эрдэнэ, МАН АН -ийг авлах эрдэнээ оллоо гэж найдаж байх шив. Үгүйдээ АН ийн энгийн гишүүд дэмжигчид Эрдэнийг сэтгэлээсээ авж хаяад хөөчихсөөн!

    Хариулах
  • 66.181.184.81
    2021/05/02

    Altanhuyag AN aas ali hediin urvaad alga bolson hun sh dee! Eronhiilogchid gorilhoosoo ichih heregtei shuu ! Chi chinii Payan duusaagui shuu

    Хариулах
  • 202.9.46.32
    2021/05/02

    Ялах магдлал 100% Алтанхуягт бий С.Эдэнэ МАН-н захиалга захиалага биш байсанч бараг ах дүү найз нараас нь өөр хэнч санал өгөхгүй

    Хариулах