Билли Айлиш томдсон хувцсаа тайлж, VOGUE сэтгүүлийн нүүрэнд зургаа даруулжээ

2021/05/03

Дөнгөж 17 насандаа дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдэж байсан дуучин Билли Айлишийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Үргэлж томдсон хувцас өмсөж явдаг тэрбээр зөөлөн атлаа гүн гүнзгий хоолойгоор меланхолик, готик өнгө аястай дуунуудыг дуулсаар шүтэн бишрэгчдийн ''арми''-тай болж чадсан.

Billie Eilish Completely Transforms for British Vogue Cover

Өнгөрсөн Ням гарагт тэрбээр сэтгүүлд цоо шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн нь уншигчид, шүтэн бишрэгчдийг гайхшруулжээ. 

Read Billie Eilish's Vogue Cover Interview In Full: “It's All About What  Makes You Feel Good” | British Vogue

''Хүмүүс миний талаар бүхнийг мэдээсэй гэж би хүсдэггүй. Тийм болохоор л би томдсон хувцас өмсдөг. ''Билли Айлиш тарган эсвэл туранхай'' гэж хүмүүс ярьж чадахгүй, учир нь тэд үнэндээ миний биеийн галбирыг мэдэхгүй, хараагүй шүү дээ гэж боддог байсан.

How Billie Eilish's Hairstylist Created Her New Blonde Bombshell Look |  British Vogue

Гэхдээ одоо нуугдах цаг өнгөрсөн. Хүмүүсийн биеийн галбир ямар байхаас үл шалтгаалан бие биенээ хүндэлдэг байгаасай гэж хүсдэг. Би хүссэн хувцсаа өмсөнө. Юу чамайг аз жаргалтай болгож байна, түүнийгээ л хий. Өөрийнхөөрөө байж, өөртөө таалагдаж амьдрах хамгийн чухал гэдгийг санаарай.'' хэмээжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.