АЛХ барьсан дээрэмчин АЗИ эмэгтэйн биед ХАЛДАЖ, гэмтэл учруулжээ

Өчигдөр 13 цаг 46 минут

Хонг Конг гаралтай тамирчин бүсгүй Даниела Мийнс АНУ-ын Лос Анжелес хотод нохойгоо салхилуулахаар гарах үедээ халдлагад өртөж, гэмтсэн байна. Тодруулбал, тавдугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед нохойгоо салхилуулахаар гарсан бөгөөд өдөр бүр салхилуулдаг замаараа алхаж явтал алх барьсан эрэгтэй ирж, цүнх, утсаа түүнд өгөхийг шаарджээ.

Бүсгүй сандарч, зогтуссан бөгөөд, түүнийг ''эд зүйлээ өгөхгүй бол гартаа байгаа алхаар цохино'' гэж сүрдүүлсэн байна. Даниела тамирчин хүн учир тийм ч амар дээрэмдүүлэхгүй хэмээж, өгөхгүй гэж хэлжээ. Гэтэл дээрэмчин бүсгүйн нүүрэн тус газар алхаар цохисон байна. 

Former Hong Kong rugby player and powerlifter Daniella Means left with  broken bones after being assaulted by hammer-wielding robber | South China  Morning Post

''Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Миний хамар болон шанааны яс хугарсан. Миний нүд одоо болтол юм харахгүй байгаа. Би өөрийгөө сохорсон гэж бодож байна. 

Намайг цохисны дараа би хөл алдан унаж, түүнээс намайг ахиж битгий цохиоч, нохойг минь битгий гэмтээгээч гэж гуйсан. Дээрэмчин миний эд зүйлийг аваад зугтаахаасаа өмнө надад ''Уучлаарай'' гэж хэлсэн. ''хэмээн Азийн хүндийн өргөлтийн аварга, тамирчин Даниела Мийнс өгүүлжээ.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хэрэгтнийг эрэн сурвалжилж буй бөгөөд бүсгүйн мэдүүлгээр дээрэмчин эрийн ам зургийг гаргаж аваад байгаа юм байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.188
    5 цагийн өмнө

    Нохой чинь уг нь хамгаалах зөнтэй байдаг даа. Гадаадын нохой хүүхэд шиг болчихдог юм байх даа

    Хариулах