Алдартай дуучин бүсгүй Ариан Гранде реппер, дуучин, комедиан зэрэг олон алдартнуудтай болзож, заримтай нь сүй тавьж байсан ч өөрийн нөхөр болох хүнээрээ эгэл жирийн үл хөдлөх хөрөнгө зуучлагч залууг сонгосон.
Түүний нөхрийг Далтон Гомез гэдэг бөгөөд тэд 2020 оны эхээр болзож эхэлсэн бөгөөд өөрсдийн харилцаагаа ихэд нууцалж, олны хараанд өртөхгүйг хичээдэг байсан юм. Тэд өнгөрсөн оны арван хоёрдугаар сард сүй тавьж, нэг гэрт орсон бөгөөд таван сарын дараа ийнхүү хуримаа хийсэн юм.
Коронавирусээс болж олон зочинтой, нүсэр хурим хийх боломжгүйн дээр хосууд зөвхөн ойр дотнын хүрээнд гэрлэх хүсэлтэй байсан тул тэд Калифорни дахь гэртээ хуримласан ажээ.
Арианагийн өмссөн тансаг даашинзыг Вера Ванг урлажээ. Олон жилийн өмнө уулзахдаа Арианаг гэрлэх үед хуримын даашинзыг нь урлаж өгнө гэсэн амлалтдаа хүрсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна