Пентхаус киноны гуравдугаар бүлэг өнөөдрөөс эхлэн цацагдана

2021/06/04

Монголын үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байгаа Пентхаус киноны гуравдугаар бүлгийн зураг авалт дуусаж, өнөөдрөөс эхлэн Солонгосын телевизүүдээр цацагдаж эхлэхээр болоод байгаа билээ. Долоо хоногийн Баасан гараг бүр Монголын цагаар 17:30-д цацагдах уг киног Монголд цацах эрхийг TV6, Central TV, Asianbox кино суваг эзэмшиж байгаа бөгөөд Боловсрол суваг телевиз гаргахгүй гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал, уг цувралыг Монголын телевизээр цацах эрхийг SBS телевизийн Монгол дахь албан ёсны дистрибьютер "Хүлэгү дистрибьюшн" компаниас гурван телевизэд өгсөн. Тодруулбал, "Пэнтхаус" цувралыг Монголд цацах эрхийг TV6, Central TV, Asianbox кино суваг эзэмшиж байгаа гэсэн юм.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

''Өдрийн мэнд хүргэе, үзэгчид ээ! БНСУ-ын SBS телевизийн “Пэнтхаус III” цувралыг Монголд гаргах эрхийг Боловсрол телевиз аваагүй бөгөөд цацна гэж зарлаж байгаагүй. Wemax болон Bulteek хуудаст оруулсан мэдээлэл телевизийн нэр төрд халдсан хэрэг бөгөөд бид хуулийн байгууллагад хандаж, шийдүүлэхээ үүгээр мэдэгдэж байна. Уг цувралыг Монголын телевизээр цацах эрхийг SBS телевизийн Монгол дахь албан ёсны дистрибьютер "Хүлэгү дистрибьюшн" компаниас гурван телевизэд өгсөн. Тодруулбал, "Пэнтхаус" цувралыг Монголд цацах эрхийг TV6, Central TV, Asianbox кино суваг эзэмшиж байгаа бөгөөд Wemax сайт, Bulteek хуудаст албан ёсны эрх өгөөгүй гэдгийг SBS телевизээс мэдэгдлээ. Мөн уг цуврал БНСУ-д гарч дууссаны дараа олон улсад нэг стандартын дагуу материалаа бэлтгэж өгдөг юм. Иймд албан ёсны эрхийг авсан ч зэрэгцэж гаргах боломжгүй байдгийг онцолъё.

Иймд нийт үзэгчээс уучлалт гуйж, залруулга хийхийг Wemax орчуулгын кино сайт болон Bulteek хуудаст хатуу анхааруулж байна. Мөн Боловсрол телевизийг гүтгэж, нэр төрд халдсан явдлаасаа хүлцэл өчихийг хүсье! ''




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна