Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

2021/06/05

TripAdvisor компанийн шинжээчид жуулчдын заавал очих ёстой 25 хотын жагсаалтыг гаргажээ.

25. Сан-Франциско, АНУ.

25-1024x681 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

АНУ-ын, магадгүй дэлхийн хамгийн эрх чөлөөтэй хот. Үүнээс гадна дэлхийн хамгийн бүтээлч, ухаалаг хүмүүс болох Цахиурын хөндийн ажилтнуудын хот.

24. Чиангмай, Тайланд.

24-1024x629 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Чиангмай бол Тайландын хамгийн намуухан, ногоон, сэтгэл булаасан хот. Хэрвээ та дэлхийн хамгийн сайхан буддист сүм үзэхийг хүсвэл энд ирээрэй.

23. Лиссабон, Португал.

23-1024x768 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Лиссабон нь дунд зуун, Мавританы архитектурыг нэгэн зэрэг хослуулсан, тансаг эрэг, эртний модон трамвайтай хот юм.

22. Сидней, Австрали.

22-1-1024x683 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Гайхамшигтай байгаль, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хот юм. Үүний зэрэгцээ энд хөдөөнийхөн бус, бүтээлч хүмүүс амьдардаг. Дэлхийн хамгийн тохитой газар гэж нэрлэдэг.

21. Будапешт, Унгар.

21-1024x627 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Дунай мөрний хөвөөнд орших Будапештийн сонгодог архитектур орчин цагийн барилга байгууламжтай төгс хосолжээ. Энэ хот Дэлхийн хоёрдугаар дайн, 1956 оны бослогын асар их ул мөрийг амссан газар юм.

20. Бангкок, Тайланд.

20-1024x471 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Буддист сүмүүдээс гадна шөнийн гайхалтай амьдралтай хот юм. Үүний дээр дэлхийн хамгийн хямд өртөгтэй хот. Шоппинг хийхэд тохиромжтой газар.

19. Кейптаун, Өмнөд Африк.

19-1024x489 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Тэнгэр баганадсан өндөр барилгууд, тэнгис, далайн эргийг хослуулсан амрахад тохиромжтой газар.

18. Чикаго, АНУ.

18-1024x683 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Өндөр барилга, блюз, жазз хөгжмийн хот. Америктаа л шилдэг комеди клубүүдтэй газар.

17. Дубай, АНЭУ.

17-1024x684 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Дубайгаас өөр ирээдүйг зөгнөсөн хот дэлхий дээр өөр байхгүй. Бас үүн шиг тансаг газар гэж үгүй. Энэ хот бол дэлхийн хамгийн өндөр барилгууд, хамгийн том худалдааны төвийн өлгий. Тансаг бүхний нийслэл ч гэж хэлж болно.

16. Санкт-Петербург, Орос.

16-1024x650 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Оростоо цорын ганц европ хот. Москвагаас ялгаатай нь энд улаан тоосго, сүмийн бөөрөнхий орой байхгүй. Харин Италийн мэргэжилтнүүдийн бүтээсэн неоклассик архитектуртай.

15. Барселона, Испани.

15-1-1024x576 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Технологи, түүх хоёрыг хамгийн сайн хослуулсан газар. Загварлаг, тав тухтай, тэнгисийн эрэг дээрх хамгийн сайхан хот юм.

14. Буэнос-Айрес, Аргентин.

14-1024x585 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

“Өмнөд Америкийн Парис” гэгддэг, Европын хотын баялаг өв, гайхалтай архитектурыг Латин Америкийн халуухан амьдрал, гудамжны кафе, гоёмсог цэцэрлэгүүдтэй хослуулжээ.

13. Флоренци, Итали.

13 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Өнгөрсөн үедээ гацчихсан хот. Сэргэн мандалтын үед ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Музей, уран зураг, сүм дугана сонирхдог хүмүүст тохиромжтой.

12. Нью-Йорк, АНУ.

12-1024x541 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Барууны соёл иргэншил, соёлын нийслэл болсон газар. Дугуй түрээслээд л Төв паркаар нь зугаалаарай. Өндөр өндөр барилгуудын ур хийцийг мэдэр.

11. Берлин, Герман.

11-1024x640 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Дундад зуун, андеграунд соёлыг хослуулсан цаг хугацааны машин, хямд хэрнээ тансаг кафетай хот.

10. Шанхай, Хятад.

10-1024x512 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Хятадын хамгийн хөгжсөн хот. Энд очвол амьдралын мартагдашгүй туршлага болно.

9. Сием Рип, Камбож.

9-1024x573 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Эртний Ангкор-Ват хотын тууриар хүрээлүүлсэн хот. Ертөнцийн нэг гайхамшиг гэлтэй.

8. Ханой, Вьетнам.

8-1024x683 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Өрнө, дорныг хослуулсан, Вьетнамын уламжлалт соёл, Францын колонийн уур амьсгалтай зэрэгцэн оршдог газар. Олон жилийн дайнд талхлагдаагүй Азийн хамгийн сайхан хотуудын нэг юм.

7. Парис, Франц.

7-1024x491 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Дэлхийн соёлын өвийн эрдэнэс, хамгийн олон жуулчид очдог хот юм. Энд Le Fumior ресторанд нь заавал ороорой. Энэ бол Францын гал тогоог хамгийн сайн мэдрэх газар юм.

6. Марракеш, Марокко.

6-1024x538 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Амтлагч, амттан үйлдвэрлэдэг, хэрэглэдэг дэлхийн төв. Гудамжны зах, базаарууд нь анхаарал татна.

5. Праг, Чех.

5-1024x639 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Праг бол Европын хамгийн тав тухтай хот мөн.

4. Бээжин, Хятад.

4-2-1024x576 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Цагаан хэрмийг бодитоор харахыг хүсвэл энд ирээрэй.

3. Лондон, Их Британи.

3-1-1024x683 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Дэлхийн хамгийн интернациональ хот. Энд дэлхийн 300 хэлээр ярьдаг хүмүүс аж төрдөг. Урлагийн бүтээл, дэлхийн бүх орноос ирсэн сонирхолтой зүйлсийг авч болно.

2. Ром, Итали.

2-1 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Дэлхийн түүхэнд хамгийн ач холбогдолтой өдөр. Цэцэглэн хөгжсөн, хүчирхэгжсэн 2500 гаруй жилийн түүхийг харуулна. Мөн гудамжны уран зураачид, гудамжны ресторануудаараа алдартай.

1. Стамбул, Турк.

1-1-1024x640 Эдгээр 25 хотод очсон бол та дэлхийг тойрсон гэж бод

Одоогийн байдлаар жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газар нь энэ хот юм. Христ, мусульман соёлыг нэгэн зэрэг агуулсан, амтат хоол, тансаг кофе, зах, эртний архитектураараа сэтгэл татсан газар. Өдөржин зугаалсны дараах ядаргаагаа үдэш Турк угаалгын газарт тайлж болно.

 

Эх сурвалж: lifter.com.ua



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.9
    2021/06/08

    Дэлхийн 1/3-ийг тойрч, 8 хотод очсон байна.

    Хариулах
  • 202.9.40.164
    2021/06/06

    Истанбул гайхалтай хот шүү

    Хариулах