Францын Ерөнхийлөгч Эммануэйль Макрон алгадуулжээ

С.Гандэлгэр
2021/06/09

Ройтерс агентлагийн 8-ны өдрийн мэдээгээр Францын Ерөнхийлөгч Э.Макроныг нутгийнхаа зүүн өмнөд бүс нутгаар айлчлал хийж байх үеэр цугласан иргэд дундаас нэг хүн түүнийг алгадсан байна.

Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын шуурхай хөдөлж тус эрэгтэйг газарт унаган Ерөнхийлөгч Э.Макроныг холдуулсан байна. BFM телевиз болон RMC радиогийн мэдээлж буйгаар уг хэрэгтэй холбоотойгоор хоёр хүнийг шалгаж байна гэжээ.

Үүнд Францын Ерөнхий сайд Жан Кастекс хэлэхдээ "энэ бол ардчиллыг доромжилсон хэрэг" гэсэн байна. 

Ерөнхийлөгч Э.Макроны зүүн өмнөд бүс нутгаар айлчлах зорилго нь тус нутгийн иргэдтэй уулзаж цар тахлын талаарх нөхцөл байдалтай танилцах байсан аж.

эх сурвалж: Global times



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна