Ким Кардашианд ''хаягдсан'' Канье Уест загвар өмсөгч Ирина Шейктэй болзож байгаа юу?


Дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчидтэй дуучин Канье Уест 2011 онд АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиантай болзож эхэлсэн бөгөөд тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болцгоосон.

Kim Kardashian unveils Christmas card featuring smiling, happy family |  Ents & Arts News | Sky News

Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл хүч үзээд алдсан дуучин Канье Уестийн хувийн амьдрал сүүлийн жилүүдэд адармаатай болсон гэхэд хилсдэхгүй.

Kim Kardashian and Kanye West Split: A Timeline of Their Love Story and  Breakup | Entertainment Tonight

Тодруулбал,өнгөрсөн хоёр дугаар сард Ким Кардашиан дуучнаас салах өргөдлөө өгч, тэдний харилцаа дуусгавар болсныг баталсан.

Ингээд хэсэгтээ нам жим байсан дуучин Канье нэгэн шинэ дуулиан дэгдээсэн нь супер модел, хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн тэргүүн эгнээнд жагсдаг хүн бүрийн мэдэх үзэсгэлэнт Ирина Шейктэй болзож эхэлсэн явдал байв.

Kanye West fuels dating rumours as he enjoys sunny outing with Irina Shayk  - Mirror Online

Өнгөрсөн Мягмар гараг буюу зургадугаар сарын 8-ны өдөр дуучин Каньегийн төрсөн өдөр тохиож, дуучин маань  Ирина Шейктэй Францад зугаалж яваа зураг папарацичдын дуранд буусан байна. 

See the Photo From Kanye West & Irina Shayk's Luxurious French Getaway - E!  Online - AP

Дуучны ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд хамтдаа маш их аз жаргалтай байгаа гэнэ.

Kanye West + Irina Shayk Have Dated For Months – SOHH.com

Тэдний харилцаа дөнгөж эхэлж буй юу гэвэл үгүй. Ирина 2011 онд дуучны "Power" дууны клипэнд тоглож тэдний нөхөрлөл эхэлсэн гэдэг. Гэсэн ч тухайн үедээ нөхөрлөлөөс хэтрээгүй тэдний харилцаа арван жилийн дараа хайр дурлал болсон байхыг үгүйсгэхгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна