Бразилд “Pfizer”-ийн вакциныг хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

С.Гандэлгэр
2021/06/12

Бразилын Эрүүл мэндийн хяналтын үндэсний агентлаг /ANVISA/ “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ.

“Бид энэхүү вакцины бусад улс оронд явуулсан аюулгүй байдал, үр дүнгийн талаарх судалгаануудыг үнэлсний дүнд зөвшөөрөл олголоо” гэж “ANVISA” мэдэгдсэн байна.

Бразилд “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 16-гаас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрөөд байсан юм. Одоогоор энэхүү вакцин нь өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрөл авсан цорын ганц вакцин гэдгийг “ANVISA” мэдэгдэлдээ онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна