Пакистаны албаны хүмүүсийн мэдээлснээр Синд мужаар явж байсан нэг галт тэрэг замаасаа гарч нөгөө талын галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Мөргөлдсөний улмаас олон зорчигчид дарагдан, эндсэн харамсалтай явдал болжээ.
Аврах багийнхан шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн бөгөөд хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа гэж үзэж байна.
Пакистан улсад өнгөрсөн жилүүдэд галт тэрэгний осол эндэгдэл цөөнгүй гарч байсан. Готки дүүргийн нэгэн өндөр албан тушаалтны хэлснээр найман вагон хэмхэрсэн тул дарагдсан зорчигчдыг аврахад хэцүү байгааг мэдээллээ.
Ерөнхий сайд Имран Хан энэ осолд "цочирдсон" гэдгээ мэдэгдэж, бүрэн шалгалт хийнэ гэж амласан байна.
Даваа гарагийн өглөө эрт хэд хэдэн хүн ослын газарт дарагдсан хэвээр байв. Төмөр замын төлөөлөгчийн хэлснээр "ослын газар хол байгаа тул аврах ажилд зарим бэрхшээл тулгарч байна" гэжээ.
Хохирогчдын асуудлыг шийдвэрлэхийн тулд ойр хавийн эмнэлгүүдийг яаралтай бэлэн байдалд оруулсан байна.
Даваа гарагийн өглөө Карачигаас ирж буй Миллат экспресс замаас гарч, өөр зам дээр унажээ. Равалпиндигаас ирж байсан Сир Сийд Экспресс галт тэрэгтэй,мөргөлдөж хөмөрсөн аж.
Зорчигчдод тусламж үзүүлэх яаралтай утасны төвүүд байгуулж, ослын газар руу тусламжийн галт тэрэг илгээсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ.
Эх сурвалж: bbc
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна