АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп одоогийн Ерөнхийлөгч Жо Байденд дараа долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах уулзалтад нь амжилт хүсч, “Уулзалт дээрээ битгий унтчихаарай” хэмээн анхааруулсан билээ.
Трамп өөрийнхөө “Америкийг аварцгаая” хөдөлгөөний хүрээнд мэдэгдэл хийхдээ Владимир Путинд АНУ-ын тагнуулын албанаас ч илүү итгэдгээ илэрхийлж, 2018 онд түүнтэй хийсэн уулзалтын үр дүнд Москва Вашингтоныг хүндэлдэг болсон талаар ярьжээ.
Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2018 оны уулзалтыг худал мэдүүлснээс биш АНУ ихийг хожсон. Жишээлбэл, тэр уулзалтаас хойш Орос орон болон Путин АНУ-ыг хүндэлдэг болсон юм. Ардчилсан нам болон Хилари Клинтоны буруугаас болж хоёр орны харилцаа муудаж, АНУ Орост нэр хүндгүй болсон байлаа. Харин би тэр нэр хүндийг буцаан авчирсан юм” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр Обамагийн үеийн АНУ-ын тагнуулын албаныхан маш муу ажиллаж байсан хэмээн шүүмжилж, "Тухайн үед тагнуулын албанд ажиллаж байсан Коми, маккаби, Бреннан, Клапер тэргүүтэй хүмүүст итгэснээс Орос оронд итгэх нь илүү найдвартай сонголт байсан" гэж байр сууриа илэрхийлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна