ШӨХТГ-аас коронавирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр борлуулах санал хүргүүлэв

2021/06/21

Монгол улс коронавирусийн батлагдсан тохиолдлоор Хятад улсыг гүйцэж, өдгөө нийт тохиолдлын тоо 100,000 хүрэх дөхсөн энэ үед нэг өдөрт л гэхэд 2000+ тохиолдол бүртгэгдэж байгаа. Эмнэлгийн тусламж хүн бүрд хүрэлцэхгүй болсон энэ үед коронавирусээр өвчлөгсөд гэрээр эмчлэх аргыг сонгож байна. Гэтэл өвчний эсрэг эмийг эм ханган түгээх байгууллагууд, эмийн сангууд нэг нугалж борлуулж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон.

ШӨХТГ-аас удаан хугацаанд үргэлжилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ард иргэдийн орлого буурсанг харгалзан үзэж, коронавирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр олгох санал хүргүүлсэн байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ''Насаараа л эрүүл мэндийн даатгал төллөө. Ийм хүнд хэцүү цагт ядаж цар тахлын эсрэг эмээ даатгалд хамруулаад уух эрх иргэдэд бий. Иргэдээс ирж буй хүсэлтүүдийг нэгтгэн бид уламжиллаа.'' хэмээсэн юм.

No photo description available.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.14
    2021/07/02

    Хямдруулж хөнгөлж болдогүй юм.уу бид насаараа.нийгмийн даатгал төлсөн .1 удаа 2015 онд хатгах аваад эмнэлэг хэвтсэн.10 хоноод л гарсан. Харин зарим эмнийхээ мөнгийг өөрөө төлсөн. Би 59 настай Эм нь чадахгүй юм бол даатгалын мөнгөө буцааж авмаар байна. Би хэний төлөө ЭМД ын мөнгө төлж байгаа юм бэ? Нас барах

    Хариулах