ХОРИГДОЖ амьдарсан 13 жил: Ерөндгөө авахуулж, хүүхэдтэй болохыг хүссэн ч ААВ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

Өчигдөр 17 цаг 36 минут

Өдгөө 39 настай поп гүнж Бритни Спийрсийг танихгүй хүн үгүй биз ээ. Алдар нэр, авьяас чадварыг нь асран хамгаалагч нэрээр нуун дарагдуулж, өөрийнх нь амьдралаар амьдруулахгүй эрх чөлөөг нь боомилж байсан хүн нь дуучны төрсөн эцэг гэвэл та итгэх үү?

13 жилийн хугацаанд эцгийнхээ хараа хяналт дор хоригдол мэтээр амьдарч байсан дуучин Бритни Спийрст өөрийнхөө олсон мөнгийг захиран зарцуулах эрхээс эхлээд, хүүхэд төрүүлэхийг нь ч хүртэл хориглож байжээ.

How Britney Spears battled back from 2007 breakdown to become stronger than  ever - Mirror Online

Удаан хугацаанд хүний эрхэнд байна гэдэг төсөөлж ч барамгүй тарчлаан. Энэ бүхэн 2007 онд дуучин Бритни Спийрс сэтгэл гутралд орж, үсээ хусан, олон нийтийн газар зохисгүй үйлдэл гаргасан үеэс эхэлжээ. Тодруулбал, 2007 онд хоёр хүүхдийнх нь эцэг болсон нөхрөөсөө салахдаа сэтгэлзүйн гүн хямралд орж, Антигуад байрлах сэтгэц заслын төвд хүргэгджээ. Гэсэн ч Бритни ердөө 24 цагийн дараа оргож, Лос Анжелест ирсэн бөгөөд олон нийтийн газар танхайрч, өөрийнх нь зургийг дарах гэсэн папарацичдын биед барьж явсан шүхрээрээ халдах зэргээр балмад ааш гаргасан юм.

What caused Britney Spears to break down? Reexamine her 2007 meltdown –  Film Daily

Ийнхүү 2008 онд шүүхээс Бритниг ''өөрийгөө авч явах чадваргүй, сэтгэцийн асуудалтай'' хэмээн үзэж, эцгийнх нь асран хамгаалалт дор байлгахаар болжээ.Түүний аав Жеми Спийрс охиныхоо амьдралыг хэтэрхий их хянаж цагддаг болж, охиноо шууд утгаараа ''хоригдол'' болгон хувиргасан юм. 

Бритни арваад жилийн турш хэвлэлд өөрийн асран хамгаалалтад байгаа нөхцөл байдал, сэтгэгдлээ хуваалцаагүй ч шүтэн бишрэгчдэд нь дуучны цахим хуудсандаа оруулж буй нэгэн хэвийн зургууд хачин жигтэй санагдаж, ''Бритниг чөлөөл'' аяныг өрнүүлээд амжсан.


Britney Spears speaks at last: will her day in court upend all we thought  we knew? | Britney Spears | The Guardian

''Би хөдөлмөрлөж олсон мөнгөө өөрөө захиран зарцуулдаггүй. Миний олсон мөнгийг эргэн тойрны хүмүүс минь дур мэдэн хэрэглэдэг. Би тэдэнд ашиглуулдаг мөнгөний машин л гэсэн үг. Асран хамгаалагчаасаа татгалзаж, эрх чөлөөтэй амьдрахыг юу юунаас илүү хүсэж байна.'' хэмээн дуучин маань нэгэн удаа дурдаж байсан түүхтэй.


Britney Spears' dad Jamie accused of abusing her 13-year-old son as  ex-husband Kevin Federline gets protective order - New York Daily News

2019 онд байдал өөрчлөгдөж, түүний аав аминд халтай өвчнөөр өвчилсөн гэх яриа гарлаа. Мөн оны дөрөвдүгээр сард Бритни сэтгэцийн эмнэлэгт хэвтлээ. Өдрөөс өдөрт муудаж буй аавыгаа харж тэсэлгүй сэтгэл гутралд орсон гэцгээж байв.

Гэсэн ч энэ бүхэн худал болох нь тавдугаар сард батлагдсан юм. Тодруулбал, Бритни 2019 оны тавдугаар сард болсон хаалттай шүүх хуралдааны үеэр аав нь түүнийг хүчээр сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн хэмээн мэдүүлсэн юм.

Britney Spears pleads court to end her conservatorship: I'm not ok, I'm not  happy, I can't sleep | PINKVILLA

Тэгвэл, өнгөрсөн Лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр нэгэн ноцтой баримт дэлгэсэн бөгөөд, асран хамгаалагч нь түүнийг хүүхэдтэй болохыг эсэргүүцсэн гэсэн юм.


Who Has Custody Of Britney Spears And Kevin Federline's Kids? | True Crime  Buzz

''Би хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болохыг төлөвлөж эхэлсэн. Тэгээд жирэмслэхээс сэргийлэх ерөндгөө авахуулах хүсэлтэй байгаагаа хэлтэл асран хамгаалагч нар маань эсэргүүцсэн. Тэд намайг хамгаалахаас илүүтэй надад өөрийнхөөрөө амьдрах боломж олгохгүй байж, эрч чөлөөгүй байлгаж байна. Энэ нь миний сэтгэлзүйд маш муугаар нөлөөлж байгаа.'' гэсэн юм.

Britney Spears #FreeBritney Fans Reflect On Conservatorship Hearing

Бритниг чөлөөлөх аян дэлхий даяар өрнөж, олон сая шүтэн бишрэгчид нь дуучныг тайван, эрх чөлөөтэй амьдраасай гэсэндээ ''Free Britney''гэсэн бичигтэй уриа лоозон барьж тэмцэж байгаа билээ. Поп гүнж, үзэсгэлэнт дуучны эрх чөлөөтэй амьдрал удахгүй эхэлнэ хэмээн найдаж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.104.39.6
    2021/07/01

    huuhdee hairlahgui zarj iddeg eh etseg bdag...yg ATM.mongo ogohgui bol uurlaad haraagaad,ogohoor avaad bayarlasan shinj ch.ugui.

    Хариулах
  • 192.82.75.229
    2021/06/28

    Yamarch etseg eh ur huuhdee muu bgaasai gej husehgui n unen

    Хариулах