Их Британийн усан сэлэлтийн тамирчин Адам Пийти 100 метрийн зайд алтан медаль хүртлээ

4 цаг 23 минутын өмнө

Их Британийн тамирчин Адам Пийти Токиогийн Олимпын 100 метрийн усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд аварга болжээ. Энэ төрөлд олимпын аварга, дэлхийн дээд амжилтыг эвдсэн тэрээр 57.37 секунд сэлжээ.

Түүний  энэ ялалт Tokyo 2020 олимпоос авсан Их Британийн  анхны алтан медаль, Пийтид олимпоос авсан  гурав дахь медаль болж байгаа юм.

Нидерландын Арно Камминга 58.00 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Италийн Николо Мартиненги 58.33 секундын амжилтаар хүрэл медалийн эзэн болов.

Б.Мягмарболор



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна