Олимпынн наадамд оролцохоор явсан тамирчид болон арын албаны хүмүүсээс коронавирусний халдвар илэрсээр байна. Тодруулбал, өнөөдөр буюу 29-ний өдөр гурван тамирчнаас халдварын тохиолдол бүртгэгдэж тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тус тамирчдаас гадна арын албаны 21 хүн халдварт өртөж нийт 24 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ийнхүү Токио 2020 олимп эхэлснээс хойш нийт 193 тамирчин болон арын албаны хүмүүс халдвар аваад байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна