Жо Байден вакцинжуулалтад шинээр хамрагдсан иргэдэд $100-ын урамшуулал олгохыг уриалав

2021/07/30

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр шинээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд $100-ын урамшуулал олгохыг мужуудынхаа удирдлагуудад уриалсан байна.

Мөн АНУ-ын холбооны засаг захиргаанд ажилладаг хоёр сая орчим албан хаагчаас вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээг шаардах шийдвэр гаргалаа. Албан хаагчид ажлын байрандаа нэвтрэхийн тулд вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээгээ үзүүлэх, шинжилгээ өгч амны хаалт зүүх ёстой болж байгаа юм.

Жижиг, дунд бизнесийн байгууллагууд ажилтнууддаа вакцинжуулалтад хамрагдахад нь зориулж чөлөө олгож байна. Мөн АНУ-ын холбооны засгийн газар зардлыг нь бүрэн нөхөн төлөхөөр болсныг Байден мэдэгджээ.

 
Б.Мягмарболор



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.254
    2021/07/30

    china and usa hamtarch corona hiicheed delhiid jujigleh hereggui. MAH sonoosei hurelsukh oyunerdene nar uhwel taarna

    Хариулах