М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт бичигдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ

2021/08/02

"Токио 2020" зуны олимпын наадмын Хүндийг өргөлтийн 87 килограммын жинд бяр чадлаа сорьж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт бичигдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэрбээр огцом өргөлтийн төрөлд 110 кг-ыг өргөсөн бол түлхэлттэй өргөлтөд 142 кг-ыг амжилттай өргөсөн. Харин дараагийн өргөлтдөө 147 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсноор ийнхүү тэмцээнээ өндөрлүүлж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.110
    2021/08/03

    жүдо бокс чөлөөтөөр бол.хүрэл.авсантай ижмл

    Хариулах