М.Анхцэцэг: Та бүхний дэмжлэг Парисын олимпоор төрийн дууллаа эгшиглүүлэх урам болж байна

2021/08/03

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд М.Анхцэцэг АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Молдав улсын тамирчидтай өрсөлдөж дөрөвдүгээр байр эзэлсэн.

Эцсийн мөчид хүрэл медалиас атгаад алдсан тэрээр тэмцээний дараа "Цар тахлын энэ үед тамирчид дандаа тусгаарлалтад бэлтгэл хийсэн. Дэлхий даяар адилхан. Миний хувьд илүү том зорилготой ирсэн. Би медалиас мултарсан гээд уйлмаар байв ч надад та бүхний өгч буй урам намайг илүү амжилтад хөтөлж, магадгүй Парисын олимпоор төрийн дууллаа эгшиглүүлэх урам зориг болж байна. Маш их баярлалаа. Үзэгч, дэмжлэг байхгүй бол спорт үгүй. Нэг тамирчны ард маш олон байгууллага бий. Өнөөдрийн амжилтыг минь бүтээлцсэн багш, эцэг эхдээ баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.235
    2021/08/03

    Одоо боль боль миний дүү эх хүн эмэгтэй хүн ингэж хүчиндэж болохгүй чи нөхөн үржихүйн зориулалттай бурхны бүтээл болохоос биш төмөр өргөж зовох гэж төрөөгүй.Нуруу нугасаа гэмтээнэ нас ахихаар нурууны суулт эхлэнэ шилбээ хугалсан одоо хангалттай миний үгэнд ороод л больчих адаглаад өндгөвч сав сааль нь гэмтэнэ цагаан мах эргэдэг болчихно.Амраг хань алаг үрээ бодоод больчихоо

    Хариулах