Хонконгийн тамирчин Эдгар Чеун туялзуур сэлэмний төрлөөр /2021-07-26/ алтан медаль хүртсэн. Түүнийг медалийн тавцанд гарах үед Хятадын төрийн дуулал эгшиглэсэн бөгөөд үүнийг сонсож байсан Хонконгчууд эсэргүүцлээ илэрхийлжээ.
Хонконгийн нэгэн их дэлгүүрт Эдгар Чеуний алтан медаль хүртэхийг үзэж байсан хүмүүс Хятадын төрийн дуулал явах үед "We are Hong Kong" хэмээн дуу нэгтэй хашхирч төрийн дууллыг эсэргүүцжээ.
Хятадын Засгийн газраас шинээр баталсан хуулийн дагуу тус улсын төрийн дууллыг үл хүндэтгэх нь хууль бус хэрэг юм.
Энэ хуулийг зөрчсөн этгээдэд 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял эсвэл 50 мянган хонконг доллар буюу 18 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
Улмаар Хонконгийн цагдаагийн газраас тус их дэлгүүрийн камерын бичлэгийг шүүн шалгаж байгаа аж.
Өнгөрсөн онд баталсан уг шинэ хуулийг хөндлөнгийн судлаачид шүүмжилж байгаа бол Хятадын Засгийн газраас энх тайвныг сахин хамгаалахын тулд гаргасан хэмээж байна.
Хонконгийн иргэд 2019 оноос Хятадын Засгийн газрыг эсэргүүцэн жагсаж, цагдаа нартай хүчтэй мөргөлдөөн гарсны улмаас хүн нас барсан удаатай.
Эх сурвалж: BBC
Б.Мягмарболор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.44
Хужаа нар ингэж байгаад сүйрэх алхамаа хийж байна шунал ихэдвэл шулам болно юм болгоныг манайх гэдэг солиотой
Хариулах