Б.Хонгорзул дагах барилдаанд ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2021/08/05

"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж байгаа Б.Хонгорзул Африкийн наадмын хүрэл медальт тамирчин Гвинейн Фатүмата Яари Камартай барилдаж, 10:0 харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдах болзол хангалаа.

Тэрбээр хүрэл медалийн төлөө олимпын аварга америк бөх Х.Мароулистай халз тулах юм. Медалийн төлөө 19:55 цагаас барилдах болно.

А.Мөнхнаран



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна