Дуучин Рианнаг тэрбумтан болсныг зарлав

2021/08/05

Форбс сэтгүүл өчигдөр Америкийн поп од Рианна тэрбумтан болсныг албан ёсоор зарлажээ.

Дуучин бүсгүйн хөрөнгийн хэмжээг тус сэтгүүл $1.7 тэрбум гэж тооцоолсон байна. Үүний $1.4 тэрбум нь Рианнагийн байгуулсан Fenty Beauty косметикийн компанийн үнэлгээ ажээ.

Үлдсэн хөрөнгө нь Savage x Fenty дотуур хувцасны компанийн $270 саяын үнэлгээ болон бусад хөгжим, уран бүтээлийн орлогоос бүрдсэн байна.

Рианна нь одоо шоу бизнесийн ертөнцөөс төрсөн эмэгтэй тэрбумтнуудын хоёрдугаарт, нэрт хөтлөгч Опра Уинфригийн дараа бичигдэж байгаа юм. Харин хөгжмийн салбарт хамгийн баян эмэгтэй болж байна.

Х.Есү




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна