Зун дуусч, намар болох дөхжээ. Хоёр жилийн өмнө намар дуусаж өвөл болох сэрүүн цагаар бид Батсүмбэрийн асрамжийн газрыг зорьж билээ. Судалгааны ажил хийхээр очихдоо бүтэн өдрийг тэнд өнгөрүүлсэн.
Асрамжийн төвийн нийгмийн ажилтан бидэнд ахмадуудын амьдардаг өрөөнүүдийг танилцуулж, тэдэнтэй уулзуулсан юм. Бүгд л дор бүрнээ өөр өөрийн хийх юмаа хийнэ. Тоглоомын өрөөнд хөзөр даалуу тоглох, үүдэнд зурагт үзэх, хоёр гурваараа гадаа сууж нарлах эсвэл зүгээр л өрөөндөө алсыг ширтэн бодолд автан суух.
Бүтэн өдөр болоход юу эсийг үзэх вэ. Нийгмийн ажилтан аль болох гэгээлэг зүйл үзүүлэх гэж хичээнэ. Учир нь тэнд сэтгэцийн өвчтэй хүнээс эхлээд архины хамааралтай болсон ч хүмүүс бий. Гэвч даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг тэнд байгаа хөгшчүүл нэг л уйтай байгаа нь илт. Мэдээж ямар сайн байх вэ. Хэн ч насны эцэст ганцаараа энд байхыг хүсэхгүй.
Тэдний туулж өнгөрүүлсэн амьдрал, түүхийг сонсоод чихэндээ ч итгэмээргүй. Олон газар сайхан ажлууд хийж явсан мундаг хүмүүс. Олон ч гавьяа шагналууд өлгөөтэй харагдана. Гэвч тэдний энд ирсэн түүх л хамгийн гунигтай. Өрөвдмөөр..
Орой болж бид ажлаа дуусгаад явах боллоо. Явах гээд гарахад үүдэнд нэг эмээ сууж байхаар нь "жаал" юм ярьж суусан юм. Түүнийг Д.Даниа гэнэ. Эмээ бид эхэндээ ойр зуурын л юм хуучлаад суув. Сүүлд эмээ хэлэхдээ "Над дээр нь ирэх хэн ч байхгүй ээ, одоо эмээ нь эндээ л мөнхөрнө дөө" гэж билээ. Түүний гунигт автан ярихыг сонсоод хүүхдүүдийг нь дотроо ямар их зүхсэн гээч....
Мэдээж тэдэнд түүнийг энд орхих шалтгаан байсан л байх. Гэхдээ ямар шалтгаан гэхээрээ энэ олон жил болж байхад ганц ч ирээгүй байдаг байна аа гэж бодсоор "Эмээ бид тань дээр дараа заавал ирнэ ээ" гэж хэлээд буцсан юм.
Үүнээс хойш хоёр жилийн дараа бид эмээтэй уулзахаар Батсүмбэрийн асрамжийн газрыг зорилоо.
Драгоноос өдрийн 14:00 цагт хөдөлж, 14:45 цагт сумын төвд ирлээ. Бид сумын төвийн голд буун нутгийн унаа гуйж 7 км хэртэй сэгсчүүлсээр "Ахмад настны үндэсний төв"-ийн ойролцоо буулаа. Зам бол "аймшиг". Хоёр жилийн өмнө ирэхэд ийм л байсан одоо ч энэ хэвээр. Бороо их орвол энэ замаар явна гэж ярих ч юм биш юм байна.
Асрамжийн газрын гадаа эл хуль, хаалга нь гинжээр ороосон цоожтой байсан. Цонх руу ажвал салхинд хийсэх хөшигний завсраар хэдэн хөгшин хөзөр, даалуу тоглож харагдана. Харин зарим нь хэнийг ч юм хүлээж байсан харцаар биднийг ширтэнэ.
Батсүмбэрт ковидын илэрц буурахгүй байгаа учир "тусгай объект" гэж үздэг тул асрамжийн төвд 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ.
Гаднаас хүн оруулах, гаргах хориотой болсон байна. Үүдний жижүүрээс гуйж, Даниа эмээтэй зай барьж алсаас уулзах зөвшөөрөл авлаа.
Эмээ хоёр жилийн өмнө ягаан богино дээл, дугуй цагаан малгайтай байсан, яг тэр дүрээрээ гарч ирнэ гэж төсөөлж байлаа. Эмээ гарч ирлээ. Бүдэг цэнхэр өнгийн нимгэн куртиктэй биднийг тослоо. Тэр яг л хэвээрээ, нүдээрээ инээж "ивий миний хүүхдүүд, ирсэнд баярлалаа" гээд хөөрч, догдолж байгаа нь илт. Түүний нүд ....
Тэр бол 1936 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн Дагвын Даниа гэх эмэгтэй юм. Долоон настайдаа айлд өргүүлж, 17 насандаа айлаасаа оргож явсаар эрдэм номгүй хоцорсон гэх. Даниа гуай эхээс дөрвүүлээ гэвч бүгд насан өөд болсон. Түүний яриагаар нэг эгч нь Архангай аймагт Улсын тоо, физикийн анги төгсөөд тэндээ нас барсан гэнэ лээ.
Даниа гуай гурван хүүхэд төрүүлсэн. Нэг хүүхэд нь найман настайдаа авто осолд орсон харин нэг хүү нь 49 настай нас барсан. Энэ бүхэн түүнд хүнд цохилт болжээ. Даниа гуай хүүгээ нас барсны дараагаар уг асрамжийн төвд ирсэн юм. 49 настай нас барсан хүү нь хоёр хүүхэдтэй байж. Даниа гуай хоёр зээтэйгээ уулзах чинхүү хүсэлтэй байгаагаа биднээс нуугаагүй юм. Зээгээ ярихдаа "их сайн нугардаг охин гэнэ лээ, гадаадад Циркийн сургуульд дөрвөн жилийн тэтгэлэгтэй үнэгүй суралцахаар явсан гэхээс өөр мэдээлэлгүй" гэв.
Даниа эмээ цагтаа гялалзаж явсан удаатай. Тэрбээр Монгол Улсын анхны байт харваач эмэгтэй. Гурван удаагийн аварга. "Халуун хүйтэн зэвсэгтэй ажиллаж , харуул манаанд гарч байлаа. Би чинь их үнэтэй хүн юм шүү дээ. 20-30 литр цусаа өгсөн хүндэт донор явлаа. Энд чинь намайг бөөс алахыг ч тоохгүй байна " /инээв/ .
"Гадна дотнын эмч нар эмээг нь үзээд ямар сайхан эрүүл хүн бэ гэж гайхдаг. Хоёр удаа вакцинжуулалтад хамрагдсан. Эхний удаад бие хөнгөрөөд их сайхан болсон. Дараагийнх нь хүчтэй тариа байсан юм байлгүй хэсэгтээ л ядраад, хөлс гоожоод байсан.
Төрөөс 1 сая төгрөг өгсөн. Ногоон юм руу нь /карт/ ордог юм гэсэн. Хаячихна гээд ерөнхий нягтлан авсан. Найдвартай хүмүүст байгаа.
Өрөвдөж санана гэх хүн байхгүй, хоол ундаар муудна гэх юм байхгүй санаа зовж ард урдаа бодох юм байхгүй амар юм. Зовлон багатай л үхвэл боллоо. Арай үхэх болоогүй юм шиг байгаа юм хог гэж. Даралт л хааяа ихсэх юм. Хүн чинь бас үхэхдээ "доройтохвий" гэж боддог юм байна. Үхээд өгөхөөр эвий минь гээд өргөөд гараасай л гэж бодох юм".
Даниа гуай энэ асрамжийн төвийн ганц л бидэнд үзэгдсэн ил жишээ. Түүний цаана олон хөгшчүүлийн түүх бий.
Монголын хамгийн ууган асрамжийн төв гэгддэг уг төвд 160 гаруй асруулагч бий. Энд ахмад настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй залуу хүмүүс байх ба нийт асруулагчийн 30 хувийг эзэлнэ.
Батсүмбэр сумын Ахмад настны асрамжийн газар нь 1967 онд байгуулагдсан хамгийн том асрамжийн газар юм. Уг төв нь анх 1925 онд "Өнчин ядуусыг тэтгэх газар" нэртэйгээр байгуулагдсан улсын анхны асрамж байсан. 1925 оноос хойш Нийслэл хүрээнд 32 жил үйл ажиллагаа явуулж байгаад 1957 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум, 1967 онд одоогийн Төв аймгийн Батсүмбэр суманд шилжин суурьшсан.
Уг төвд яаралтай засан шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Ахмад настны үндэсний төв нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд харьяалагддаг. Эрүүл мэндийн яамд хамааралгүй тул эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хэдий ч эмч нар нь 160 гаруй асруулагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эрүүл мэнд, сувилгааны үйлчилгээ үзүүлдэг. Мөн эмийн хангамж тааруу. Энэ газар бие махбод сэтгэцийн хувьд эрүүл хүн ирдэггүй. Заавал нэгээс дээш буюу давхар өвчин хавсарсан хэвтрийн, хавдартай, сэтгэцийн эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай, асаргаа сувилгаа заавал шаардлагатай хүмүүс ирдэг байна.
Тус төвд хүний нөөцийн асуудал тулгардаг нь ч үнэн. Олон улсын жишигт бол ахмадын газар, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тус тусад нь байлгадаг бол манайд нэгтгэчихсэн байдаг. Мөн 15 хүнд нэг нийгмийн ажилтан оногддог бол манайд 160 гаруй хүнд 2-3 нийгмийн ажилтан л байна.
2025 онд зуун жилийн ойгоо хийх Монголын Ууган асрамжийн төв ийм байдалтай байсаар л байх уу? Бидэнд Олон улсын жишигт хүрч, хүнээ боддог улс байхын тулд дахиад хэдэн жил хэрэгтэй вэ?
А.Мөнхнаран, Б.Мягмарболор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.201
энд нэг удаа очиж үзсэн үнэхээр л хэцүү санагдаж билээ
Хариулах202.21.127.109
Энэ асрамжын газарыг хотодоо төвлөрүүлж байхаар аймаг тус бүрд н байгуулж болдоггүй юмуу намайг бага байхад хөвсгөлд бүрэнхааны асрамжын газар байсан тэнд байдаг настангууд бригададын ажилд туслалцаад л болоод л байдаг байсан 90 - онд л татан буугдаж батсүмбэртэй ниилүүлээ байлгүй дээ
Хариулах103.242.47.189
Ахмадуудаа хүндэлж, үгийг сонсож явах шиг зөв зүйл үгүй шүү, ядаж амьдарч байгаа байрыг нь шинэчилж бариад өгөх сэтгэлтэй төр засгийн удирдлагууд, гишүүд байна уу, та бүхэн шийдэж өгөөрэй, итгэж байна.
Хариулах66.181.161.82
Хэцүү юм бэ
Хариулах203.91.115.50
nulims tsiillelzeed emeeg uruvduud.hen ch munh bish bugd hugshirnu nas zus gunddag.achlalgui ur huuhed ach nar hojim ni l haruusah bh daa
Хариулах192.82.80.253
Асрамжын газарыг Богд уулын аманд эсвэл хотын ойролцоо тогтмол унаа явах газарбайгуулж ач зээ нар нь таньдаг таньдаггүй сайн дурын хүмүүс очиж тэдэнд тусалж баймаар бна
Хариулах202.179.25.65
Ная гарсан хүн дээр 2 жилийн дараа очих юм бол, дараа ирнэ гэж битгий хүлээлгэ.
Хариулах202.9.46.147
Төмөр замын 3 н угсармалын хүн шүү дээ 3 н өрөө байртай байсан даа хөөрхий Төмөр замын эмнэлэг Төмөр замын гал командад ажиллаж байсан юм
Хариулах66.181.187.29
14 цагт гараад 13.45-д хүрсэн гэж бна шүү.
Хариулах103.212.118.55
23 цаг 45 минут явж хүрсэн бна
81.243.163.193
Haha tiim bna, gaihaad 2 udaa unshiv
103.212.119.133
49 н настай хүү нь 2 охинтой юм бол эмээгийн ач охидууд бно биз дээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд бичсэн гэхэд найруулга муу ,ойлгомжгүй бичжээ.
Хариулах202.55.188.43
Одоо ч мэдээлэл гэж иймэрхүү л юм болсоншдээ