Ливан улсын иргэнийг луйвардсан ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарыг дөрвөн зүйл ангиар буруутгажээ

Zuv.mn
2 цаг 56 минутын өмнө

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг болон Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Хэргийг сануулбал, О.Магнай өөрийн төрсөн эхийн нэр дээр байдаг газарт Ливани иргэн  Мохамад Зухуэр Итаны хөрөнгө оруулалтаар 11 давхар барилга бариулсныхаа дараа төрийн албаны нэр бүхий хүмүүстэй хуйвалдан, барилгыг төрсөн эх С.Отгонжаргалын "Дархан цамхаг" ХХК-д шилжүүлж авсан хэрэг үйлдсэн юм. 

Дээрх гэмт хэрэгт холбогдсон О.Магнай, Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтэй 11 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 13.5-3.1-т заасан албаны эрх нөлөөг ашиглаж бусдыг заналхийлсэн, 17.3-2.2-ын бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан, 21.2-1 дэх хэсгийн худал мэдүүлэг өгсөн гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.200
    39 минутын өмнө

    Ер нь ингэж хулгай дээрэм хийж хялбар аргаар мөнгө олох зорилготой улс төрд ордог!

    Хариулах
  • 66.181.190.9
    6 минутын өмнө

    Гадаадын ХО г шүүх Магнайтай нийлж луыьардахгүы байлгүй дээ гэхдээ ээжийнхэнэ эгч ч билүү дүү ч билүү нэг прокурор бий тнр юуч хийж магад

    Хариулах