Авто тээврийн хэрэгслийг дугаарын тэгш сондгой төгсгөлөөр хязгаарлаж эхэллээ

Zuv.mn
4 цаг 16 минутын өмнө

Тээврийн хэрэгслүүдийг өнөөдрөөс буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгой төгсгөлөөр ялган замын хөдөлгөөнд оролцуулна. Харин есдүгээр сарын 1-нд тус хязгаарлалт үйлчлэхгүй.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч таны автомашины улсын дугаар:

  • Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
  • Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна