 
                                
                 
        
        Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөх УИХ-ын гишүүн Б.Отгонбат нэр дэвшигчийн материалаа Дотоод сонгуулийн хороонд өглөө.
Тэрбээр “Би 2008 онд Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшиж өрсөлдсөнөөр Ардчилсан намтай амьдралаа холбосон. Түүнээс хойш Үндэсний бодлогын хорооны гишүүнээр 18 жил ажиллаж ирлээ. Сүүлийн хоёр жилд АНУ-ын Пенсильванийн их сургуульд доктор хамгаалаад завгүй байсан. Тэнд сурсан мэдсэнээ одоо Ардчилсан намд хэрэгжүүлж, бодлогын нам болгомоор байна. Ардчилсан нам зүгээр толгойдоо орсныг гоё ярьдаг нам баймааргүй байна.
Өнөөдөр бизнест төрийн дарамт их байна. Залуус гадагшаа их явж байна. Яагаад гэвэл Монголдоо үлдээд сайхан амьдарна гэдэг итгэл тэдэнд алга. Гэхдээ энэ байдлаас гарах ажлыг Ардчилсан нам хийж чадна. Тиймээс “Албан тушаалын төлөө биш, ажил хийе гэж АН-ын даргад нэрээ дэвшүүллээ” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.217
Энэ мал хотын дарга болвол хувийн өмчийг хамгаална гээд Улаанбаатарыг ТҮЦ нэртэй амбаараар дүүргэж нийслэлийн иргэдийг гишгэх газаргүй болгоно гэнэ.
Хариулах202.9.40.168
Эхлээд сайхан Монгол хэлээрээ сайхан зөв яриад сурчих хэрэгтэй хүн шиг санагдсан даа.. Хоёр үг хэлээд л "байгаа" байгаа" гэж яриад байвал Монгол хэл маань сүйрч эхлэх нь тэр дээ....
Хариулах