Үндэсний аюулгүй байдал уу, харийнхныг үзэн ядах үзэл үү

Zuv.mn
2025/08/29

АНУ Техас мужийн Конгресс ОХУ, БНХАУ, Иран, БНАСАУ-ын иргэдэд үл хөдлөх хөрөнгө худалдах, эзэмшүүлэх, түрээслэхийг хориглосон хууль баталсан нь ирэх есдүнгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна.

Аливаа зүйл багаас эхэлдгийн нэгэн адил, энэ нь цаашид дээрх улсуулаас гаралтай АНУ-ын иргэдэд ч үйлчилж, өөрийн дураар сонгоогүй эх эх орондоо эрх чөлөөтэй амьдрах боломжид нь саад учруулж болзошгүй гэдэг дээр маш том эргэлзээ үүсжээ.

Техас бол зугаа цэнгээний төв гэгддэг, тэр ч утгаараа эрт дээр үеэс олон үндэстнүүд суурьшин нутаглаж ирсэн газар бөгөөд дээрх дөрвөн улсаас гаралтай иргэд олноороо амьдардаг, хууль тогтоох байгууллагад нь төлөөлөө оруулах хэмжээнд идээшсэн байдаг аж.

Тиймээс ч Техасын Конгресст уг хуулийн төслийг эсэргүүцэх лобби бүлэг байгуулагдсан бөгөөд Конгрессын гишүүн, Ардчилсан намын төлөөлөгч Жен Ву толгойлж байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2025/08/31

    HUJAA NART YU CH ZARJ BOLOHGUI . ESTOI ZUB AJIL HIIJEEE

    Хариулах