Дроны бичлэг хийсэн оператор Н.Наговицынаг аврах ажиллагааг үргэлжлүүлэхийг хүслээ

Zuv.mn
2 цаг 51 минутын өмнө

Киргизстаны “Победа” оргилд гацсан уулчин эмэгтэй Наталья Наговицинаг эрэн хайх ажиллагаа цаг агаарын тааламжгүй нөхцлөөс шалтгаалан 12 хоног саатсаны эцэст амь насаа алдсан гэдэгтэй эвлэрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл уулчныг амьд байгааг батлах дүрс бичлэг олон нийтэд цацагдаж шуугиан тариад байна. Дроны бичлэгийг хийсэн оператор бичлэгээ олон нийтэд хүргэснийхээ дараа уулчин бүсгүйг аврах ажиллагааг үргэлжлүүлэхийг уриалжээ. Тэрбээр бүсгүйг аврах боломж одоо ч байгаа гэж үзэж байгаа аж.

“Дүрс бичлэгийг түүнийг оргилд гацсанаас хойш долоо хоногийн дараа хийсэн. Тэгэхэд тэр гараа маш идэвхитэй хөдөлгөж, эрч хүчтэй байгаа нь илэрхий байлаа” гэж уулчны төрсөн хүү нь олон нийтийн сүлжээнд бичжээ.

Түүний олон нийтийн сүлжээнд бичсэн хүсэлтэд ОХУ-ын Гадаад марилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хариу өгч, Киргизстан нь ОХУ-ын ЭСЯ мэдээлэл цацагдсан даруйд зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа гэж найдаж байна гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна