УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ард кино театрын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Төр нь өөрсдөө эхлээд болно гээд зөвшөөрөл өгнө. Баахан төслийн хөгжүүлэлт хийж байтал нэг шинэ дарга гарч ирээд үгүйсгэнэ.
- Төр нь өөрсдийн гаргасан шийдвэрээ цуцална.
- Тухайн үед зөвшөөрөл өгсөн төрийн албан хаагчид биш хөрөнгө оруулагч, хувь хүмүүс цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирно.
- Хэдэн жилийн дараа өөр нэг тохиролцсон хүмүүс нь “шинэ төслөө” хэрэгжүүлнэ. Эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр ажилдаггүй том усан оргилуур шиг юм хэдэн тэрбумаар шахна.
Энэ үйл явцыг чимээгүй хараад суувал нэг л өдөр таны өмчийг ард түмний нэрээр нэг том дарга дээрэмдэнэ. Эсвэл энэ системийг хүлээн зөвшөөрч өгдөг юмыг нь өгөх хэрэг гарна.
Хувийн өмчийг хамгаалаагүй цагт бид эрх чөлөө ярих боломжгүй. Энд сэдвээс тойруулж хэн нэг хувь хүнийг гүтгэж, харлуулж, ард түмнийг турхираад ямар ч нэмэр байхгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.166.210
Төр эхлээд зөвшөөрөл өгнө, нэг дарга солигдоод өмнөхөө үгүйсгэнэ - энэ бол яг үнэн шд. Маш олон тохиолдол дурдаж болно. Хамгийн ойрын жишээ гэвэл ТҮЦ-үүд, Авилга хороолол гэх мэт
Хариулах59.153.114.88
Менежментийн гэрээгээр хувьчилсан боловч гэрээгээ биелүүлээгүй бол улс буцааж авах нь зөв. ЦИРКийг ч эргүүлэн авах нөхцөл бүрдсэн. УИХын гишүүд гэрээний биелэлтийг хянах ёстой.
Хариулах66.181.178.104
Шударга хөдөлмөрөөрөө олсон өмчийг хамгаалах болохоос луйвардаж хулгайлж авсан бол хурааж улсын орлого болгох нь зөв
Хариулах66.181.186.58
Хамгаалж болноо өөрийн давуу байдлаа ашиглан улс төрийн нөлөөл оруулан авсан .хувьлалын эхэн үёийн хувьлан авсан үйлдвэр үйлчилгээний газруудыг шалгах ёстой
Хариулах