Алжирт бөгчим цаг агаар болон хэт хуурайшилтаас үүдэн гал түймэр ихээр дэгдэж байна.
Тэгвэл энэ сарын 10-ны өдөр Алжирын эрх баригчид гал түймрийн улмаас 42 хүн амь эрсэдсэн талаар мэдээлжээ. Мөн хэд хэдэн гал түймрийн шалтгааныг Санаатайгаар гал тавьсан хэмээн үзэж байгаа тул мөрдөн шалгах үйл ажиллагаа давхар явагдаж байна. Одоогийн байдлаар Алжирын 18 мужид гал түймэр дэгдэж, хүн ам ихээр суурьшдаг томоохон хотуудад ихээр гал гарч байгаа аж.
Алжир улс цэвэр усны хомсдолд орсон бөгөөд энэ сарын 10-ны өдөр агаарын хэм +46 градус хүрч халж байгаа нь ард иргэдэд тун хүндээр тусаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна