Талибанчуудын бүслэлтэд орсон иргэдээ гаргахын тулд АНУ 5000 цэрэг байршуулж байна

2021/08/15

Талибанчууд Афганистаны хотууд руу чиглэсэн довтолгоонуудаа үргэлжлүүлсээр байна. Тодруулбал, зэвсэгт этгээдүүд өнөөдөр зүүн нутгийн Жалалабад хотыг эзлэн авсан байна. Ингэснээр Афганистаны нийслэл Кабул хотод хурцадмал байдал нэмэгджээ.

Мөн засгийн газрын хүчнүүд нурсны улмаас Ерөнхийлөгч Ашраф Гани огцрох дарамт шахалтанд орсоор байгаа аж.

Үүний зэрэгцээ АНУ иргэдээ Кабул хотын бүслэлтээс гаргахад туслах зорилгоор 5000 цэрэг байршуулж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна