Энэ оны долдугаар сар Азийн түүхэн дэх хамгийн халуун сар болсныг мэдээллээ

2021/08/15

Энэ оны долдугаар сарыг дэлхийн түүхэнд тохиолдсон хамгийн халуун саруудын нэг болсныг АНУ-ын Холбооны шинжлэх ухаан, зохицуулалтын агентлаг  мэдээлжээ.

Тэдний мэдээлснээр өнгөрсөн сард хуурай газар болон далайн мандлын дундаж хэм нийт XX зууны дундаж цельсийн 15.8 хэмээс 0.93 хэмээр илүү байжээ. Энэ бол анх 142 жилийн өмнө сар бүрийн дундаж агаарын хэмийг бүртгэдэг болсноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр хэм юм. Үүнээс өмнө 2016, 2019, 2020 онуудын долдугаар сарууд хамгийн халуунаар тооцогдож байв. 

Түүнчлэн өнгөрсөн сар бол Азийн түүхэнд хамгийн халуун сар, Европын түүхэнд 2018 оны долдугаар сарын дараа орох хоёр дахь хамгийн халуун сар болжээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна