Гаитид болсон газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо хоёр мянгад хүрчээ

2021/08/18

Өнгөрсөн бямба гарагт Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1,941 хүн нас барсан нь тогтоогдоод байсан ба энэ тоо 500-гаар нэмэгдсэн хэмээн албаныхан мэдээллээ.

7,2 магнитуудын газар хөдлөлтийн дараа 10,000 гаруй хүн бэртэж гэмтэн, маш олон хүмүүс сураггүй алга болоод байна. Энэ долоо хоногт Карибын тэнгисийн орнуудад үүссэн халуун орны шуургын улмаас  хүчтэй аадар бороо орсон нь аврах ажиллагаанд ихээхэн саад учруулж байгаа аж.

НҮБ-ын мэдээлэлж байгаагаар 500 гаруй хүүхэд орон гэрээ алдаж, хоол хүнсний хомсдолд оржээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна