Пүрэв гарагт Колорадогийн албаны хүмүүс 10 настай хүү "тахал өвчний улмаас нас барсан" гэж мэдэгдлээ.
Колорадо мужийн Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны газраас гаргасан мэдэгдэлд 10 настай хүүгийн үхэл нь тус улсын зургаан мужид бүртгэгдсэн амьтны тахал өвчинтэй холбоотой гэж мэдэгджээ.
Тодруулбал, "Тахал өвчнөөр өвчлөх хүмүүс Колорадад ховор байдаг ч бид өвчний шинж тэмдгийн талаар илүү мэдээлэлтэй байхыг хүсч байна " гэж тус улсын нийгмийн эрүүл мэнд, малын эмч Женнифер Хаус хэлсэн байна.
Тэрбээр амьтны гаралтай тахлыг эрт илрүүлбэл антибиотикоор эмчилж болно. Өндөр халуурах, тунгалгийн булчирхай хавдах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.Оршин суугчид өвчтэй эсвэл үхсэн амьтадтай хавьталд орохгүй байх, зэрлэг мэрэгч амьтад амьдардаг газраас хол байх зэргээр бактери халдвар авахаас өөрийгөө хамгаалахыг зөвлөж байна. Хэрэв танд тахал өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн тусламж, үйлчилгээ яаралтай аваарай гэж Хаус эмч зөвлөжээ.
14-р зууны үед Европын Хар үхэл гэсэн тахал өвчин гарч байжээ. "Хар" гэсэн нэр томъёо нь бактери биенд нэвтэрсний дараа хавдаж, хар өнгөтэй болохыг хэлдэг байна. Энэхүү тахал нь хэдэн арван сая европчуудыг хөнөөсөн бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай тахлын нэг байсан гэж The Washington Post мэдээлж байжээ.
Эх сурвалж: Russia Today
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна