Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, 132 ширхэг чингэлэг, гаражийг буулгасан.
Газар чөлөөлсөн талбайд 1800 мкв явган хүний зам, 3996 мкв талбайд ногоон зүлэг тарьж, 600 мкв үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах эко хавтан суурилуулж тохижуулсан билээ. Тус талбайл 1,8 метр өргөнтэй, 520 метр дугуйн зам барих ажил үргэлжилж байна.
Энэ ажил анх 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр эхэлж байсан бол өнөөдөр тохижилтын ажлыг хийж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.2
Энэ зүлэг Канад үр гэнэ 7 хонгийн дотор л ногоорсон гэхдээ эхний үед хүн сахиж шувуунаас их хамгаалсан. Гол нь хотыг зүлэгжүүлэх бол маш амархан болсон бна хариуцдаг байгуулага хүмүүсийн сэтгэл дутагдаж бна.Маш богино хугацаанд халиурсан өвс ургуулж болж бгаа тул хотоо ногооруулцгаая
Хариулах