АНУ-д 80,000 га талбай ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ

С.Гандэлгэр
2021/09/02

Хэт хуурайшилт, хүчтэй салхины улмаас АНУ-ын баруун эрэгт орших Калифорни мужийн нутаг дэвсгэрт их хэмжээний гал түймэр дэгдэж 50,000 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Калифорни мужид дэгдсэн гал түймэр улам газар авч байгаа бөгөөд нэг дор 20-иод газар галын аюул нүүрлээд байгаа аж.

Нэн ялангуяа, Калифорни мужийн Сан-Франциско хотын зүүн хойд хэсгийн нутагт 150 км талбайд хоёр долоо хоногийн турш түймэр дэгдэж, 80,000 гаруй га талбай, 700 байшин барилга галд өртөн, 4 хүн шархаджээ.

Зөвхөн Калифорни гэлтгүй, Америк, Европ тивүүдэд энэ жил өнгөрсөн жилүүдээс ч их гал түймэр дэгдэж байгаа ба мэргэжилтнүүд үүнийг цаг уурын өөрчлөлттэй холбоотой хэмээн таамаглаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна