"Хүний эрхийн тулгамдсан зарим асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2022/04/29

Өнгөрсөн оны 12-р сард эрх баригчид, судлаачид хамтран хууль тогтоомжийн хүрээнд хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаар судалгаа хийж танилцуулж байлаа. Юун түрүүнд өргөн хэрэглэгддэг хууль тогтоомжууд дахь хүний эрхийн зөрчилтэй 800 заалтыг шинэчилж, хүний эрхийн төлөв байдлыг дээшлүүлнэ гэдгээ эрх баригчид мэдэгдээд байна. Тэгвэл өнөөдөр Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгээс их дээд сургуулиудтай хамтран хүний эрхийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Манай улс 2021 оны хүний эрхийн төлөв байдлын индексээр 139 орноос 61-р байр, үүнд Үндсэн эрхийг хангах гэсэн шалгуурт 63-р байранд эрэмбэлэгдэж байгаа бол Дэлхийн эрх чөлөөний индексээр эрх чөлөөтэй гэдэг ангилалд байна. Эрх баригчид энэ байрыг урагшлуулж, хүний эрхийн төлөв байдлыг заавал дээшлүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Хүний эрхийн асуудлыг тусдаа ойлголт гэхээсээ илүү бүхий л шийдвэр, хууль тогтоомжиндоо шингээж, хангаж чаддаг болвол төлөв байдал дээшлэх бүрэн боломжтой.

Судлаачдын үзэж буйгаар, дээд боловсролын систем гэхэд жендэрийн асуудал, орлогоос хамаарсан цахим хуваагдал гээд олон тэгш бус байдал дэлхийн хөгжлийг дагаад үүсчээ. Тухайлбал, хичээлд нөүтбүүк, ухаалаг утас, интернэт гээд хөгжлөө дагасан техник технологиуд шаардлагатай болсноор орлогын түвшнөөс шалтгаалсан хуваагдлыг үүсгээд байна. Гэр бүлийн орлогоос хамаарч тэдгээр эд зүйлсээр дутагдах нь сурлагын амжилтад нөлөөлж эхэлж байгааг тодотгох хэрэгтэй.
Тэгвэл бизнесийн салбарт аж ахуй нэгж нь иргэн болон бүлгийн эрхийг хангахад төр дэмжлэг үзүүлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийг илүү боловсронгүй, тодорхой болгох шаардлага байна. Уул уурхайн компани гэхэд л дан ганц байгаль орчин, усны асуудалд анхаарлаа хандуулахаас илүү хүний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ судлах нь чухал болжээ. Тухайн газар нутагт амьдарч байгаа иргэд, малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээс эхлээд орлоготой байх эрх зэрэгт үр дагавар учруулах уу, үгүй юу гэдэг нөлөөлөл тодорхойлох судалгааг хийдэг байх ёстой болж байна. 

Хүнээ нэгдүгээрт тавьдаг нийгмийг хүний эрх хангасан гэж хэлж болно. Тийм ч учраас хүний эрхийг хангадаг болсноор нийгмийн тэгш бус байдал өөрөө арилах учиртай. Боловсрол, эрүүл мэндийн салбарын чанарын асуудал нь нийгмийн тэгш бус байдалд шууд нөлөөлж байна. Тиймээс орлогын хэмжээнээсээ үл хамаарч төрийн чанартай тусламж үйлчилгээ авахаас эхлээд хүний эрхийн олон цогц ойлголт бий. Тиймээс төрийн бодлого шийдвэр бүр хүний эрхийг хамгаалсан, хүнээ тэргүүнд тавьсан байх ёстойг судлаачид сануулсаар байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.230
    2022/04/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах