Анх удаа өөрийн галактикийн хар нүхний зурагтай болов

2022/05/13

Олон Улсын одон орон судлаачдын баг манай "Сүүн зам" галактикийн төвд байгаа хар нүхний зургийг анх удаа гарган авчээ.

Хар нүх нь аливаа материйг татах маш их масстай сансрын биет бөгөөд их массаас үүдэлтэй таталцлын хүчний нөлөөгөөр гэрэл хугарч, мушгиралдан харагддаг байна. "Sagittarius A" буюу манай галактикийн хар нүх нь нарнаас 4 сая дахин их жинтэй.

Уг нээлт нь галактик бүр хар нүхтэй хэмээх онолыг дэмжиж байгаа бөгөөд анх 2019 онд "Messier 87" галактикийн зургийг авч хар нүх байдгийг баталж байв.

"Sagittarius A"-ын зургийг "Event Horizon Telescope" багийн эрдэмтэд хамтран, дэлхий даяар байрших найман одон орны дуранг ашиглан гарган авсан байна. 

Эх сурвалж: CNET, AlJazeer



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.147.79
    2022/05/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах