Дэлхийн банк: Дэлхийн эдийн засгийн хямрал цаашид ч үргэлжилнэ

2022/05/27

Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс Украины дайн дэлхийн эдийн засгийн хямралыг ихээр өдөөж магадгүй гэдгийг анхаарууллаа. 

Хоол хүнс, эрчим хүчний үнийг өсгөхөд Орос Украины мөргөлдөөн онцгой үүрэгтэйг хэлэв. 

Дэвид Малпасс АНУ-ын Худалдааны танхимаас зохион байгуулсан арга хэмжээний үеэр  "Дэлхийн ДНБ-ийг харахад бид хямралаас гарах арга замаа олох гэж нэг хэсэг хугацаа шаардана. Эрчим хүчний үнийг хоёр дахин нэмэгдүүлэх нь эдийн засгийн уналтыг урсгалаар нь эхлүүлэхэд хангалттай" гэжээ.

Дэлхийн банк 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өнгөрсөн сард бараг бүтэн хувиар буюу 4.1 хувиас 3.2 хувь болгон бууруулж, мөргөлдөөний нөлөөлөл гэж үзсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.2
    2022/05/28

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.21.97.90
    2022/05/27

    монголд байгаа дэлхийн банкны төлөөлөл нь статистик мэдээний таамаг л байнга хэлж суух нь ямар ч ач холбогдолгүй юм

    Хариулах